Тус жуулчны бааз нь Хамаг Монголын хаан домогт Хотула баатрын нэрээр нэрлэгдсэн юм.
Хотула амралтын газар нь Орчин үеийн загварын Европ стандартын тохилог, 6 өрөөтэй.
Монгол үндэстний 15-20 гэр буудал, зуны 6 байшин, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй тохилог ресторантай.

Та тэмдэглэлт баяр, төрсөн өдөр, хурим найр, тусгай хүлээн авалт хийхдээ манай баазыг зориорой. Мөн гадаад улсаас ирсэн зочноо хотоос ойрхон газар Монголын сайхан байгалийг үзүүлж Монгол уламжлалт ахуй зан заншилтай танилцуулан хэзээ ч мартагдашгүй сэтгэгдэлтэйгээр амраагаарай.

 

Хотула ханы тухай

haan     Хамаг монголын III хаан Хотула “нууц товчоо”-д бичсэнээр: Хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулааг хаан өргөмжлөв. Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилхөд Хорхунагийн саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав гэжээ. Ийнхүү Хамаг Монголын гуравдахь хаан ширээг Хотула залгамжлав. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг бут цохиж ялалт байгуулж байснаас үзэхэд тухайн үед Хамаг Монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр төв азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна. Хамаг Монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол Алтан улсын эзэн хааны хувьд хэдийгээр гутамшигтай үйл явдал болсон боловч монголын хувьд язгуур монголын төрийн тэргүүн, цэргийн түшмэл, жанжин нарын мэргэн ухаан, хүч чадлыг илтгэн харуулсан чухал баримт бичиг болжээ.

     Хамаг Монгол улс Хотула хааны үед төв, баруун, зүүн гэж гурван хэсэгт хуваагдсан байжээ. Хамаг Монголд хуралдай гэдэг зөвлөл байсан байна. Хуралдайд хаан, тайш, сэцэд зэрэг төр, цэргийн ноёд оролцож гол төлөв байлдах найрамдах асуудал хэлэлцэнэ. Хамаг Монгол улсын хаан Хотула төдий л удаан төр барьсангүй нас баржээ. Нас барахдаа гурван хөвгүүнийхээ алинд нь ч хаан ширээгээ залгамжлуулж өгсөнгүй. Хотула хааны дараа Есүхэй баатар Хамаг Монголын хаан хэмээн албан ёсоор өргөмжлөгдөөгүй боловч тэрээр Хамаг Монгол улсын төрийг залгамжлан барив.